Байгаль орчин ногоон хөгжлийн яамныхан өнгөрсөн баасан гаригт Дархан цаазат Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний гол овооны Амин модыг сэргээсэн байна. Далайн төвшнөөс дээш 2258 метрт оршдог уг оргилд гарсан хүмүүс гол овооны Амин модноос хийморийн дарцаг хийсгэж, сүү, цайны дээж өргөн, арц хүж уугиулдаг уламжлал тогтоод удаж байгаа юм. Ийнхүү уугиулж орхисон арцны цогноос үүдэлтэйгээр гал гарч, гол овоо шатсан хэрэг одоогоос арваад хоногийн өмнө гарчээ. Иймд овоог сэргээж, шинээр босгох үйлд Гандантэгчинлэн хийдийн лам нар болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, БОНХЯ-ны төлөөлөл оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )