Өнөөдөр Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайп Такэнори Шимизү Яоны Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Архангай аймгийн Эрлэнэбулган сумын 3-р сургуулийн өргөтгөл барих төсөл”, “Булган аймгийн Булган сумын 7-р цэцэрлэгийн их засварын төсөл”, “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 73-р цэцэрлэгийн их засварын төсөл”, “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын сургуулийн дотуур байрны их засварын төсөл”, “Завхан аймгийн Цагаанхайрхан сумын сургуулийн их засварын төсөл”, “Увс аймгийн Улаангом сумын 3-р сургуулийн засварын төсөл”, “Хэнтий аймгийн Батноров сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл болон их засварын төсөл”, Чингэлтэй дүүргийн 83-р цэцэрлэгийн их засварын төслийн хүрээнд гарын үсэг зурлаа.
Дээрхи найман төсөлд нийт 804,064 ам.доллар буюу ойролцоогоор 1,112,020,512 төгөргийг санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо. Эдгээр найман төсөл хэрэгжснээр 2012 оны санхүүгийн жилд “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 18 болж байгаа бөгөөд нийт 1,889,422 ам.доллар буюу ойролцоогоор 2,577,220,512 төгрөг болох юм.
Японы улсын Засгийн газар 1989 оноос эхлэн “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгуүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулөн хэрэгжүүлдэг иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын элчин сайдын яам голлон санхүүгийн туламж үзүүлдэг юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )