Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн барилгыг Хууль зүйн сайд албан тасалгаа болгоно гэсэн нь багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Улмаар үнэн мөнийг олох гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайд ТТАХНЭ-ийнхэнтэй эсрэг тал болон “муудалцаж” байгаа энэ үед Х.Тэмүүжин сайд “өрсөлдөгчдөөсөө” арав гаруйг цэргийн сүрийг үзүүлэн халсан байна. Тодруулбал тэрбээр төрийн эсрэг ажилласан гэх үндэслэлээр ТТАХНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмчилгээ чанарын менежер, хүний нөөцийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, мэс заслын хоёр эмч болон тэтгэвэртээ гарах дөхсөн долоон эмчийг халсан байна.
Энэхүү халаа сэлгээ цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Гэсэн ч тус эмнэлэгийн эмч, ажилчид Хууль зүйн сайдын хууль бус шийдвэрийг болиулахын төлөө тэмцэхээ мэдэгдлээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )