Дуучин Хаазаа дэд хурандаа С.Энхтөртэй заргалдана

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Номинталст хамтлагийн дуучин Хангэрэл дэд хурандаа С.Энхтөртэй заргалдахаар болж буй бололтой. Өнгөрсөн долоо хоногт дуучин Хаазаагийн машины 11-11 дугаарын талаар мэдээлэл ирж замын цагдаагийн газраас шалгажээ. Гэтэл Хаазаа үүнд ихэд гоморхож Замын цагдаагийн газрын дэд хурандаа С.Энхтөрийг "бухаж" байгаа юмдаг уу даа. С.Энхтөр хурандаа өөрийн фэйсбүүктээ  "За найзуудаа шударга л байя л даа. 1111 унг дугаарын benz, land 570 маркийн автомашинуудыг fb-ээр та бүхнээс ирсэн мэдээллийн дагуу шалгасан даа. Шалгалтын явцад benz маркийн автомашины дугаар нь хууль бус, жолооч Хангэрэл нь \дуучин гэл үү\бүр 3 жолооны үнэмлэхтэй нь тогтоогдсон юмсан. Гэтэл мань хүн дэд хурандаа Энхтөр миний дугаарыг хууль бусаар хурааж авсан тул энэ хүнд арга хэмжээ авч өгнө үү гээд Хууль зүйн яаманд өргөдөл өгөөд одоо би шалгагдаж эхэлхэнээ. Бусадтай адилхан шударга залуу хүн шиг л байлдаа Хангэрэлээ" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top