Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

09:30 цагаас Улаанбаатар зочид буудлын 6 давхарт "Өргөө" танхимд "Бүх нийтийн боловсролын дэлхийн тайлангийн танилцуулга" болно. Энэхүү чухал арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Бээжин дэх захирал, ЮНИСЕФ-ийн суурин төлөөлөгч оролцож "Залуучууд ба ур чадвар" сэдвээр хэлэлцүүлэг хийнэ.

10:00 цагаас Баянзүрх дүүргийн МХХэлтэс дээр хүнсний сарын аяны хүрээнд Нарантуул захаас хураагдсан бараа, бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ. Дараа нь явуулын лаборатори ажиллаж буй Барс зах дээр шалгалт хийнэ.

11 цагт Зайлсхийж болох сохорлын судалгааг орон даяар хийх гэж байгаатай холбогдуулан албаны хүмүүс ЭМШУИС-ийн 220 тоот зааланд хэвлэлийн бага хурлыг хийхээр боллоо.

11 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд тангараг өргөнө.

11:00 цагт МАН удирдах зөвлөл болон УИХ дахь намын бүлгийн өргөтгөсөн хуралтай. “Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох чиглэл, иргэний хяналтын танхимын талаар хэлэлцэнэ”.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг 11:30 цагаас аймгуудын удирдлагатай ээлжит цахим хурлаа хийж, цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонссоно. Цахим хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох юм.
-Үүний дараа тэрбээр 14:30 цагт “Мишээл экспо” төвд болж буй "Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013" үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод шагнал гардуулна.

-15:00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яаманд хэлэлцүүлэг хийх бөгөөд өнгөрсөн 7 хоногийн турш эрүүл мэндийн салбарт ажиллахдаа хүлээн авсан саналуудыг суурь шинэчлэлийн бодлогод тусгах, тодорхой асуудлуудыг ойрын хугацаанд хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг энэ үеэр хөндөх ажээ.

12.00 цагт ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, яамны зарим удирдлагууд театрын музейн удирдлагатай уулзана.
14.00 цагаас УИХ-ын гишүүн Г. Баярсайхан  Төрийн ордны хуралдааны Г танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Өнөөдөр байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

Бэлтгэсэн А.Баярмаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top