Өчигдөр буюу 2013 оны 02 дугаар сарын 5 ны өдөр ЦЭГ-т Япон Монголын эрдэмтэн судлаачдын хамтарсан “Цөмийн технологийн өнөөгийн хөгжил” сэдэвт семинар боллоо.
Семенарт японы доктор ноён Айко Тобагийн “Фукушимагийн сургамж”, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал,профессор С.Даваагийн “Монгол улсын цөмийн технологийн хэрэглээ, боловсон хүчний нөөц” илтгэл оролцогчдын анхаарлыг ихээхэн татав. Япон улсын цөмийн энергийн комисс 1953 онд байгуулагдсан ба анхны реактор 1963 онд ашиглалтанд оржээ.
Үүгээрээ манай улсын цөмийн энергийн комисстой нас ойролцоо ба оролцсон судлаач эрдэмтэд технологи өндөр хөгжсөн өнөө үед монгол улсад цөмийн технологийг богино хугацаанд өндөр түвшинд хөгжүүлэх боломж бүрэн бий гэж дүгнэж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )