Өндөр хөгжилтэй гадаадын орнуудад загвар өмсч эх орныхоо нэрийг гаргадаг төдийгүй эхээс төрсөн төгс бие галбираараа гайхуулдаг сайхан охид цөөнгүй бий. Загварын томоохон агентлагуудад харьяалагддаг модель охидууд Монголдоо төдийлөн танил бус. Ази гэхэд илүү галбирлаг, чадвартай хэд хэдэн моделиуд Азийн загварын ертөнц Япон, Солонгос, Хонгконг, Сингапур болон Хятадын Шанхай хотод ажиллаж амьдардаг ч хааяа эх орондоо амралтын журмаар ирээд буцдаг гэх. Тэдний дундаас Сингапурт загвар өмсдөг хэдэн бүсгүйчүүд маань тун амжилттай явж байгаа гэдэг.
Өдгөө сингапурт загвар өмсч буй Т.Ундармаа. Түүнийг Монголд төдийгүй Азийн загварын ертөнцийнхөн андахгүй. Өв тэгш бие, хувирах чадвар, тайз эзэмшсэн байдал, алхаа гишгээ гээд л ер нь түүнд модель хүнд байх ёстой бүхэн бий хэмээн үнэлэгддэг гэдэг.
Хөгжмийн зохиолч Түмэнжаргалын охин тэрээр багаасаа гадагшаа гарсан болохоор хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрбээр 2006 онд “Miss Mongolia” тэмцээнд орж байр эзэлж байсан гэдгийг нь мэдэх нэг нь мэддэг юм билээ. Мөн тэр жилээ "Miss Intercontinental" тэмцээнд оролцож эхний 10-т шалгарч байсан нь түүний ирээдүйг тодорхойлжээ.
Түүний зургууд хааяа интернэтэд тавигдаж хүмүүсийн нүдийг хужирладаг ч зургийн эзэн маань Сингапурт суурьшиж мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм. Үнэхээр сайхан бүсгүй.
Сингапурын "Diva Models" агентлагт харьяалагддаг. Түүний мэргэжлийн нэр нь Ука. Заримдаа Тина гэж явдаг.

Сэтгэгдэл ( 0 )