Монцамэ хэвлэлийн хурал зарлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Монцамэ агентлагаас маргааш буюу 7-ны өдрийн 11:00 цагаас өөрийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлажээ. Оны шилдэг гэрэл зургуудыг багтаасан "Mongolian Press photo-2012" гэрэл зургийн цомог болон  Монгол Улсын анхаарал татсан улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан нэг сэдвийг сонгон авч асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл, тойм нийтэлж байх зорилготой сар тутмын "МОНЦАМЭ ТОЙМ" сэтгүүл гарч байгаатай холбогдуулан мэдээлэл хийх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top