МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан Вьетнам улсад суралцаж буй Монгол оюутан, суралцагчидтай уулзаж сургууль, дотуур байртай танилцлаа. Гадаад улсад суралцагч оюутан залуустай уулзах үед хэд хэдэн саналууд гарсан бөгөөд нэн даруй шийдвэрлэх асуудал нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж буй оюутны тэтгэлэгийг нэмэгдүүлэх санал байлаа. Ойрын хугацаанд Монгол, Вьетнам хоёр улсын албаны улсууд уулзаж тухайн асуудлын талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулахаар болсон ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )