Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 27

БНСУ-ын Инчён хотод болсон Азийн зуны спортын XVII наадмыг сурвалжилсан спортын сэтгүүлч, гэрэл зурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр  12.00 цагаас “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ жил ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвтэй хамтран “Зураг түүхийн гэрч” нэртэй баримтат гэрэл зургийн уралдаан зохион байгуулж өнөөдөр шалгаруулалтын үйл ажиллагаа Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд 16.30 цагт болно.

10/27-нд буюу энэ даваа гарагт Хеделмер Засалчдын ОУ-ын едер тохиож байна. Энэ мэргэжлийн талаар илуу ихийг мэдэхийг хусвэл, Анагаахын Их Сургуульд 16.00 цагаас Швейцар Улсын Цюрихийн Их Сургуулийн багш нар илтгэл тавихын зэрэгцээ Монголд хэрхэн хегжуулэх талаар их зуйл сонсож болно. Тодруулгыг: 9985-5985 утас.

11.00 цагт МАХН-ын Шударга ёс анхдагчдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан  Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар НИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар танилцуулна.  Утас: 91040607

10:30 цагт  Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа Хангарьд ордонд болно.

10:30  цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын түүхэнд холбогдох архивын нэн үнэт болон гэрэл зургийн баримтаар гаргасан ”Нүүдлийн хотоос – суурин хот” үзэсгэлэнгийн нээлт  Үндэсний түүхийн музейд болно.

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт НЗДТГ-ын 2 давхарт болно.

11:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болно.

17:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Хороо сайхан бол хот сайхан” Хорооны Засаг дарга нарт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Нийслэлийн Иргэний танхимд болно.

19:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд  “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тоглоно Улаанбаатар чуулгын байранд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top