Цагдаагийн ерөнхий газар энэ сарын 13-наас хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой дөрвөн хэргийг илрүүллээ. 13-ний өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт дэвсгэрт байрлах интернет тоглоомын газарт иргэн Ч,М, Б,А,Г,Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч хэрэглэсэн.
15-ний өдөр 15-р хороонд оршин суудаг иргэн А гэгч нь 23 грамм Канабисийг иргэн С-аас хууль бусаар олж авсан зэрэг нийт хэрэг дөрвөн хэрэг бүртгэгдэн шалгаж байгаа юм байна. Эдгээр иргэдээс 1кг 629 грамм канабисыг хураан авчээ. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 27 ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороонд оршин суух иргэн Ч гэгч нь 8кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж, хадгалсан гэх үндэслэлээр баривчлан шалгаж байна.
Цагдаагийн байгууллага нь сүүлийн 17 хоногийн хугацаанд нийт 11 кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм ICE буюу мөсийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм. 2014 он гарсаар цагдаагийн байгууллага энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явагдаж байна. Эдгээр гэмт хэрэгт 20-35 насны залуучууд холбогдоод байна.

Сэтгэгдэл ( 1 )
heviin yzegdel bishee. Ene yu ve yu boloh geed bainaa. Huuli ygyi gazar yu gedeg bilee.