Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол,шинжлэх ухаанаы сайд Л.Гантөмөрт хандан цэцэрлэгийн тарах хугацааг нэг цагаар хойшлуулбал олон эцэг эхчүүдийн асуудал шийдэгдэх тухай агуулагатай албан бичиг хүргүүлжэээ.
Тус албан бичигт “Бид цэцэрлэгт сурч байгаа 75 мянга гаруй хүүхдүүдийн эцэг эхийн нэрийн өмнөөс дараах хүсэлтийг танд хүргэж байна. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17 цагаас тардаг нь ажил албатай аав ээжүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгээс нь цагтаа амжиж авах эсвэл ажлаа таслах сонголтод хүргэж байна. Үүнээс болж гэр бүлийн гишүүд болон ажилтан ажил олгогчдын дунд үл ойлголцол үүсэх зэрэг таагүй хүндрэлүүд үүсгэсээр багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү асуудлыг “18 цагт цэцэрлэг тардаг” болгон өөрчилбөл олон аав, ээж ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ. Дээрх шийдвэрийг гаргахад төсөвт ямар нэг хүндрэл гарахгүй. Цэцэрлэгийн ангийн багш нар ээлжлэн өглөөд 1 цагаар хойш ирж, оройд 1 цагаар хойш ажиллахад шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн аж.
Тус холбооныхон энэхүү уриалгаа Нийслэлийн боловсролын газарт мөн хүргүүлсэн бөгөөд “боломжгүй” гэх товчхон хариулт байна. Харин сайд Л.Гантөмөрт хаягласан хүсэлтийн хариу одоогоор гараагүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Teneg said uuniig demjihgui ym Bol bugd ajlaa hayh heregtei teneg said amidralaas hol Hun shuu dee torohdoo said bolj torson Hun shuu dee uuniig zaaval ajil hereg boloh heregtei sanal bolgoj bgaa Eej nartaa bayrlalaa
Яагаад боломжгүй гэдэг хариу өгдөг байна аа? Цэцэрлэгийн багш, асрагчдын үндсэн үүрэг нь хүүхдүүдийг харж эцэг эхийг нь албан ажлаа хийх нөхцлийг бүрэлдүүлэх л үүрэгтэй ш дээ. Тэгвэл зарим эцэг эхчүүд 17 цагт, зарим нь 18 цагт ажлаасаа тарж байгаа. Тэд ажлаа тараад цэцэрлэг рүү очиход 30 минутаас 60 минут зарцуулна. Эндээс харахд цэцэрлэг 19-20 цаг хүртэл ажиллах зайлшгүй шаардлага байгаа биз дээ? Хүний төлөө нийгэмд хүний төлөө чиглэсэн ажил хийж байж утга учирт нь зохицуулах л шаардлагатай юм.
Хол ажилтай хүн гэрийнхээ ойр цэцэрлэгээс хүүхдээ 17.00 цагт хүүхдээ авна гэдэг боломжгүй зохицуулж байна гээд ах дүү нар эцэг эхээрээ байнга авхуулна гэдэг ч бас бусдад дарамттай хэцүү иймд 1 цаг сунгах, ерөөсөө өглөө 8.00-9.00 орой 18.00-19.00 их тохиромжтой цаг энэ нь хүмүүст тайван амгалан ажлаа зохицуулах боломж эсвэл орой 1-2 цаг сунгаад багшид нь цаг сунгасан мөнгий нь өгч байя /цагийн 500-1000₮ орчим/