“Монгол мал” хөтөлбөрийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

“Монгол мал”  үндэсний хөтөлбөрийг 2010 онд баталж 2021 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь “Малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажил юм. Энэхүү төлөвлөгөөг 2021 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулж гаргасан байгаа боловч амьдрал дээр хэрэгжих шатанд учир дутагдалтай байгаа тул үүнийг шинэчлэн боловсруулах зорилгоор 5 төрлийн мал болон жижиг амьтан, гахай, шувуу гэсэн ангиллаар 6 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэнэ. Эхний хэлэлцүүлгийн адууны үржлийн стратегийг хэрхэн боловсруулах вэ? гэдэг асуудлаар зохион байгуулсан бол энэ удаагийн хэлэлцүүлэг нь “Үхрийн үржлийн ажлын стратеги” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Уг хэлэлцүүлэгт салбартаа олон жил ажилласан ахмад малзүйчид, ҮХААЯ, МЭҮГ-ын мэргэжилтнүүд, МААЭШХ-ийн эрдэм, шинжилгээний ажилтнууд ХААИС-ийн эрдэмтэн багш нар гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байгаа юм байна.

“Энэхүү хэлэлцүүлгүүдийг зохион байгуулснаар цаашид малын үржлийн ажлыг хэрхэн явуулах, хэрэгжүүлэх арга зам тодорхой болно гэдэгт итгэж байна” хэмээн мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top