Нийгмийн амьдралд оролцож,үүрэг хариуцлагаа ухамсарлах сайхан үеүүдийн нэг бол 16 нас. Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дахь удаагийн “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан арваннэгдэгүүр сарыг 16 настнуудын сар болголоо. Монгол улсад 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэхээ гардан авч Монгол улсын иргэн боллоо гэж үздэг. 16 настнуудын сараар тэдэнд чиглэгдсэн олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэхүү аян албан ёсны нээлтээ маргааш Багахангай дүүрэгт хийхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )