Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

    -ҮХАА-н яамныхан "Яснаас тос гаргаж авдаг" үйлдвэртэй 11:00 цагаас танилцана.

 

   -Монгол Улсын иргэн Х.Пүрэвдагва Антарктид тив дэх Болгарын олон улсын судалгааны төвд “Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр” судалгаа хийхээр болсонтой холбогдуулан БОНХ-ийн сайд С.Оюун 11:30 цагт түүнийг ХААН танхимд хүлээн авч уулзана.

 

   -ЭМЯ-ны шуурхай удирдлагын төвд 11:00 цагаас ДЭМБ-аас Эбола вирусын оношлуурыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Мөн Эбола вируст халдварын бэлэн байдлын талаар мэдээлэл өгнө.

 

МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд:

-Замын -Үүдийн “Борхойн тал -Тээвэрчдийн холбоо” ТББ-аас 11:00 цагт энэ сарын 6-наас хил хоорондын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаагүй зогсоох шийдвэр гаргасныг мэдээлнэ.

 

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

-Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос 12:30 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top