Нью-Йорк хотод зохион байгуулагдах "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафон гүйлт"-эд оролцохоор манай улсыг төлөөлөн дөрвөн хүн явсан билээ. Тэд мягмар гаригт Нью-Йорк хот дахь НҮБ-ийн төлөөлөгчдийн газарт монголчуудтай уулзалт зохион байгуулж, өөрсдийнхөө тухай болон "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах" чиглэлээр хамтарч ажиллах саналыг танилцуулахаар болжээ.
Мөн манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдийн урласан 300 чихмэл тоглоомыг тус бүр нь 11 доллараар зарж борлуулахаар аваачсан байна. Тэд тоглоом борлуулж олсон ашгаараа сан байгуулж,буяны үйл ажиллагаанд зарцуулах зорилготой аж.

Сэтгэгдэл ( 0 )