Хил хоорондын ачаа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг зогсооно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Замын-Үүдийн “Борхойнтал-тээвэрчдийн холбоо” ТББ–аас энэ пүрэв гарагт буюу арваннэгдүгээр сарын 6-наас хил хоорондын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаагүй зогсоох шийдвэр гаргасан байна. 

Хятад Улсын Эрээн хотын гааль, хорио цээрийн хашааны төлбөрийг бууруулах, мөн энэ төлбөрийг гаалийн бичиг бүрдүүлэлтийн мөнгөтэй нэгтгэж нэг цонхны үйлчилгээтэй болгон шийдвэрлэхийг шаарджээ. Мөн Эрээн хотод зам тээврийн осол, зөрчилд холбогдсон жолоочийн асуудлыг ажлын хэсгийн оролцоотой шийдвэрлэх, Боомтын зөвлөлд тээвэрчдийн төлөөллийг оролцуулахыг хүссэн байна.

Замын –Үүдийн “Борхойнтал – тээвэрчдийн холбоо” ТББ –аас энэ пүрэв гаригт буюу арваннэгдүгээр сарын 6-наас хил хоорондын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаагүй зогсоох шийдвэр гаргасан байна.  Хятад Улсын Эрээн хотын гааль, хорио цээрийн хашааны төлбөрийг бууруулах, мөн энэ төлбөрийг гаалийн бичиг бүрдүүлэлтийн мөнгөтэй нэгтгэж нэг цонхны үйлчилгээтэй болгон шийдвэрлэх, Эрээн хотод зам тээврийн осол, зөрчилд холбогдсон жолоочийн асуудлыг ажлын хэсгийн оролцоотой шийдвэрлэх, Боомтын зөвлөлд тээвэрчдийн төлөөллийг оролцуулах зэрэг шаардлагыг тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top