Малын гарал үүслийн гэрчилгээг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Хүйтэн сэрүүний улиралд малын хулгайн гэмт хэрэг ихэсдэг. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас орон даяар “Хяналт-Шийдвэрлэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот руу мал, мах, мод оруулж ирдэг зам, газруудад байнгын пост ажиллаж байгаа. Тиймээс иргэн та мал, мах, мод оруулж ирж байгаа бол гарал үүслийн бичгийг хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top