Соргог бөхөнгийн эвэр хил давуулсан этгээдүүдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Нэн ховор зүйлийн амьтан болох 81 толгой соргог бөхөнгийн 162 ширхэг эврийг ОХУ-аас хууль бусаар хил давуулан оруулж ирээд худалдан борлуулах зорилгоор БГД-ийн нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг илрүүлжээ. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б,Г,Ц гэгч этгээдүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж цагдан хорих 461-р ангид хорьж байна.

 Дэлхий Байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд соргог бөхөн нь “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн амьтан юм. Дээрх гэмт хэргийн улмаас Байгаль экологид нийт 162.000.000 төгрөгний хохирол учруулжээ.
Соргог бөхөнгийн экологи эдийн засгийн үнэлгээ: Эр нь 2.000.000 төгрөг, Эм нь 2.200.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг байна. МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг байна. 

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top