Торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Торгуулиа төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношлогоонд оруулахгүй байх шийдвэр гарчээ.

Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн жолооч нарт бэлэн бусаар торгууль тогтоож, мэдэгдэх хуудас тарааж эхлэсэн. Энэ хугацаанд 580 мянга гаруй зөрчил илрүүлэн 5 тэрбум 800 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар торгуулийн эргэн төлөлт 60 хувьтай буюу 3,4 тэрбум төгрөгийн эргэн төлжээ. Тиймээс жолооч нарыг торгуулиа төлөхийг шаардаж, ийм арга хэмжээ авахаар болсон байна.

Автотээврийн үндэсний төв, нийслэлийн Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран техникийн хяналтын үзлэг явуулах журмыг хэргэжүүлж эхлэсэн.  Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол зөрчил болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хамтран ажилласан нь үр дүнгээ өгч эхлэсэн талаар холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

Д.Эрдэнэсолонго zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

хэдэн төгрөгний торгуультай байгаагаа яаж мэдэх вэ. torguuli.mn болохгүй юм

1  |  0
Top