Барилгаас болж дахин нэг хүний амь эрсдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Хотын хөгжил өдөр ирэх тусам өнгө нэмж байгаа хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр барилгын ажлын явцад осол гарч олон тооны хүн амиа алдсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын нэгний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо ГССҮТ-д гэмтсэн хүн ирээд нас барлаа гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгасан байна. Шалгалтын явцад Хөвсгөл аймгийн харьяат 42 настай эрэгтэй О гэгч нь "Оюу суварга" компаний барилга дээр ажиллаж байгаад бетон нурж амь насаа алдсан байжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dorgio(123.121.202.83) 2025 оны 03 сарын 13

Mon hachinaa. Barilgaas bolood hunii ami erseddeg. he he. B Barilga tani amigui sh dee hen negiig alah sanaa ogtoos baihgui. Harin ter barilgiig bariulj baigaa humuusiin buruutai ajillagaas l bolj baigaa hereg. Busadad buruugaa tohohdoo garshsan mongolchuud oorsdiihoo buruug amigui barilgad tohoh sanaa baina uu. Ene sanaarhliig ni setguulchid sanaataigaa demjij oogshuulj baigaa yum uu?! esvel bichgiin hel muutai bicheechiinh ni aldaa yu?!

1  |  0
Top