Нярай хүүхдээ хаясан эхийг цагдан хорьжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Дөнгөж төрсөн хүүхдээ гудамжинд хаяж, нас барахад хүргэсэн эмэгтэйг хуулийнхан олж тогтоосон.  Нярай хүүхдээ хаясан эмэгтэйг өнгөрөгч баасан гаригт урьдчилан хорих 461-р ангид хорьжээ. Тэрээр өнгөрсөн сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны нутаг Бага нарангийн 42-р гудамжинд хүүхдээ орхиж явсан талаар бид мэдээллэж байсан. Тэгвэл нярайн эх Говь-Алтай аймгийн харьяат 19 настай бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт дүр оршин суудаг нэгэн байжээ. Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.2-оор эрүү үүсгэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хгшрө(112.72.11.106) 2025 оны 03 сарын 13

Ийм хүний үнэргүй байж болохгүй шдээ өөрөө бас хүүхэд юм байж хүний амь тасдаад

1  |  0
Top