Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
ЕБС-ийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар 18.236 сурагчийн 4992 нь буюу 27.3 хувь нь сургуулийн орчинд болон сургууль дээрээ гэмт халдлагад өртддөг гэсэн дүн гарсан байна.
Харин цагдаагийн албаныхны мэдээлж байгаагаар өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хүүхдүүд аюулгүй орчинд сурч, гэмт хэрэгт өртөх тохиолдлыг бууруулахад “School police” төсөл үр дүнгээ өгч байгаа ажээ. Тухайлбал, уг төсөл хэрэгжиж эхэлснээс хоёр сарын дараа сургуулийн орчин дахь гэмт хэргийн тоо 46 хувиар буурсан байна.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд байдаг ЕБС-иуд дээр өдөрт 450 гаруй хүн эргүүлд гарч, давхардсан тоогоор 1000 гаруй эцэг эх хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж, жилд нэг удаа эргүүлд гарч байгаа юм байна.
Уг төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд өөрийн хүүхдийн суралцдаг сургуулийн орчимд эцэг эхчүүд нь сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 07.30-13.30, 13.30-19.00 гэсэн хоёр ээлжээр эргүүл хийдэг аж.

Сэтгэгдэл ( 0 )