Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай нэмэхийг шаардлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

МҮЭХ-ноос хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр тохирсон цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрээ даруй хэрэгжүүлэхийг шаардлаа. 2015 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ үед нийгмийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг бодитойгоор нэмэгдүүлэх, мөн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр Засгийн газар хүргүүлсэн саналыг ажил хэрэгчээр дэмжин ажиллахыг УИХ-ын гишүүдээс дахин хүссэн байна.

Мөн энэ онд багтаан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувийг ХАБЭА-н төсөвт суулгах саналыг бодитойгоор авч хэлэлцэн, дэмжиж ажиллахыг шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolio shal utgagyi (103.229.122.29) 2025 оны 03 сарын 13

Boli bolioch hudlaa yumnuud

1  |  0
Arai2(27.123.214.40) 2025 оны 03 сарын 13

Bolil doo. Ingeheer chin ajil hiij tatvar tuldug dundaj davhargaas avah tatvar ter hireeree nemegdene shdee.

1  |  0
Top