Нийслэлийг гэрэлтүүлэгтэй болгох гэж жил бүр их хэмжээний мөнгө төсөвлөдөг. 2014 онд 7.1 тэрбум төгрөгөөр 5500 гэрэлтүүлгийг гэр хороололд байршуулахаар болсон. Тэгвэл энэ гэрэлтүүлэг тавих ажлын явц 70-90 хувьтай байна гэж албаныхан мэдээллээ. Харин арванхоёрдугаар сард улсын болон техникийн комисст суурилуулсан гэрэлтүүлгийг хүлээлгэж өгөх юм байна.
Гэхдээ гэрэлтүүлгийн ажил үр дүн муутай байгааг алслагдсан гэр хорооллын харанхуй гудамжууд харуулж байна. Өнгөрсөн жил л гэхэд нийслэлийн есөн дүүрэгт дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж 15 мянга гаруй гудамжны гэрэлтүүлгийг үе шаттайгаар тавина гэж төлөвлөж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )