“Үндэсний өгөх өдөр” хүмүүнлэгийн аянд Монголын цахилгаан холбоо компани нэгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

Монголын цахилгаан холбоо компанийхан “Үндэсний өгөх өдөр” аянд нэгдэж Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газрын азай буурлууддаа сэтгэлийн дэм бэлэглэхээр очлоо.

Батсүмбэрийн Ахмадын асрамж, хөгжлийн төвд очиж үр хүүхдээ санаж, бэтгэрсэн ахмадуудынхаа нэг өдрийг инээд баяслаар дүүргэж, дурсамжтай нэг өдрийг өнгөрүүллээ. Ахмадуудад зориулан компанийн хамт олны зүгээс дулаан оймс, хувцас болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн гарын бэлгээ өгч, Дашчойлин хийдийн лам нарыг урьж ном хуруулан, мэргэжлийн үсчдээр үс будаж засах иж бүрэн үйлчилгээг үзүүлэхээс гадна компанийн залуус урлагийн тоглолт бэлдэх зэргээр тэдэнд багахан ч болов баяр баясгалан бэлэглэлээ. Мөн шинэ кино болон дууны CD, ном сонин сэтгүүлээр номын санг нь баяжууллаа. Азай буурлууд сургаал номоо хайрлаж, сэтгэл зүрхээ уудлан ярилцаж, ерөөл хайрлан үдэж өгсөн юм.

Улсын асрамжийн газар нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 87 жилийн турш өндөр настнуудыг асарч, сувилах ажлыг гүйцэтгэж байна. Тус асрамжийн газар 120 гаруй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 55 гаруй ахмад байнгын асаргаа сувилгаанд байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top