Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэлүүд үнээ буулгана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

Авто тээврийн үндэсний төв “Өвөлд бэлэн өдөрлөг”-ийг энэ сарын 7-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар-Чойр, Улаанбаатар-Бор-Өндөр чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд тасалбарын үнээ бууруулахаар болжээ.

Энэхүү хямдарсан тариф цаашид мөрдөгдөнө гэдгийг Авто тээврийн газраас мэдэгдсэн байна.

Түүнчлэн цаашид Улаанбаатараас Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Дундговь аймгийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагууд тасалбараа хямдруулах талаар хэлэлцсэн байна. Орон нутгийг зорих иргэд хувийн унаанд суудаг нь энэ чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад алдагдалтай учир ийнхүү тасалбарын үнээ буруулж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top