Эргүүлийн цагдаа нар гал түймрээс 6 хүнийг аварчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хороонд  өнгөрөгч сарын 29-30нд шилжих шөнө гал түймэр гарсан байна. Уг галын шалтгаан нь цогтой үнсээ айлын хашаа руу асгасанаас үүдэн айлын хашаа, хашаан дотор байсан вагончиг шатжээ. Галыг газар авахаас өмнө Онцгой байдлын газрынхан ирж унтраасан бөгөөд энэ үед эргүүлд гарч байсан Ахлах ахлагч Ц.Энхбаатар, Ахлах ахлагч Ц.Эрхэмбаяр нар гэртээ унтаж байсан зургаан хүний амь насыг аварсан байна.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ард иргэдийг үнс, нурмаа эл задгай хаяхгүй байж, галын эрсдэлээс болгоомжлохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top