Цагдаагийн музейг үнэ төлбөргүй үзэхийг урьж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

ЦЕГ-ын Төв архивын газар, Хэвлэл мэдээллийн төв хамтран архивын газарт хадгалагдаж байгаа цагдаагийн байгууллагын хөгжлийн түүхийг харуулсан Цагдаагийн музей нээгдлээ. Үе үеийн цагдаагийн алба хаагчдын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, хувцас хэрэгсэл, одон медаль, ном товхимол бичиг баримтууд гээд тус музейд 2000 гаруй үзмэрүүд дэлгэгджээ. Цагдаагийн музей үнэ төлбөргүй тул анги хамт олон, гэр бүлээрээ үзэхийг уриалж байгаа юм.

Мөн энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагатай холбоотой баримт бичиг, фото зургийг хэвлэл, мэдээллийн байгууллага болон цагдаагийн алба хаагчид, олон нийтэд сурталчилах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top