НМХГ-аас Улаанбаатар хотын иргэдийн ундны эх үүсвэр Туул голын усны бохирдлын түвшинг тогтоож, бохирдлын шалтгаан нөхцөлийг тодруулсан байна. Ус ихээр бохирдож байгаа нь арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Шалгалтаар Туул голын усны дээд хэсгээр гадаргын усны цэврийн ангиллын нормоор бага бохирдолттой байсан бол ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлүүлж буй Сонгинын гүүрнээс эхэлж, эрс бохирдож, тавдугаар зэргийн буюу их бохирдолттой ангилалд хамрагджээ.
Энэ ангилалд хамрагдсан усыг унд, ахуй, үйлдвэрлэл гээд аль ч төрөлд ашиглах боломжгүй байдаг байна. Энэ онд хийгдсэн хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, нэмэлт тодотгол хийгдээгүй болон менежентийн төлөвлөгөөгүй ажилласан арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Сэтгэгдэл ( 1 )
aris shirnii uildveree tur baitugai bur haa usgui bol uhel gesen ug archaagui hulchgar uimnuud baychuudiig harj byalduuchilsar baigaad ajlaa ch hiij chadahgui uimaa