Төлбөртэй сургуулиудын хувьсах зардлын асуудал шийдэгдэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг улсын төсвөөс 100 хувь олгодог. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын 80 хувь нь гурван сая төгрөгөөс доош жилийн төлбөртэй байдаг байна. УИХ-аар 2015 оны Төсвийг батлах гэж байгаатай холбоотой төрийн бус өмчийн дунд сургуулиудын сургалтын төлбөртэй уялдуулан хувьсах зардлыг нөхөн олгох тухай Засгийн газрын тогтоол гарчээ.

Гурван сая хүртэлх төгрөгийн жилийн төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг төрөөс 100 хувь олгоно. Харин түүнээс дээш төлбөртэй бол сургуулийн хувьсах зардлыг сургалтын төлбөртэй уялдуулан хувь тогтоон нөхөн олгох юм байна.
Тухайлбал, таван сая төгрөгийн жилийн төлбөртэй дунд сургуулийн хувьсах зардлыг 50 хувиар, 10 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй бол 60 хувиар хасах аж. Харин 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын 20 хувийг төрөөс олгож болох тухай  БШУЯ-ны мэргэжилтнүүд судалж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top