Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

-9:00 цагт НМХГ-ын хурлын зааланд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Буянт-Ухаа дахь гаалийн газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудад хийсэн хяналт шалгалт, Улаанбаатар хотын гаалийн газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар  нээллтэй хэлэлцэнэ.

-8:30 Улаанбаатар хотноо Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын Nexus төслийн дөрөв дэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хурал Туушин зочид буудлын 5 давхарт болно.

- 10:00 цагт МХЕГ Модны хулгайтай тэмцэх хэрэгжилтийн явц, Ойн тухай, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан дүнг хэлэлцэнэ.

- 11:00 цагт "Монгол Ньюс"-н хэвлэлийн танхимд онгоцны билетийн нэгдсэн шинэ хайлт болон захиалгын системийг танилцуулах "Z24" төслийн нээлтийн хурал болно.

- 11:00 цагт УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг: 2014-2015 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-уудын асуудлыг 2015 онд хэрхэн шийдэх вэ хэлэлцүүлгийг Төрийн ордны Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулахаар боллоо.

-17:00 цагт  Нарванчин гэгээний 7 дугаар дүрээр тодорсон гэгээнтэнтэй уулзаж адис авах ажиллагаа Хүүхдийн урлан бүтээх төвд болно.

-

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top