Галт зэвсгээ амжиж бүртгүүлээрэй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

 Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр улиралд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа гэлт зэвсгийн тооллогын ажлыг явуулдаг. Энэ удаагийн тооллогын ажил өнгөрөгч аравдугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд ирэх 12 дугар сарын 4-ний өдрийг дуустал үргэлжлэх юм

Галт зэвсгээ бүртгүүлэхдээ иргэд галт зэвсгийн гэрчилгээ, иргэний үнэмлэх болон галт зэвсгээ сумнаас  нь тусад нь салган зориулалтын гэрэнд хийж авч очих ёстой. Нийслэлийн иргэд харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст, орон нутгийн иргэд харьяа аймгийн цагдаагийн газартаа очиж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ Галт зэвсэг эзэмших гэрчилгээний 14 дүгээр хуудсанд байх цагдаагийн байгууллагын бүртгэл, 15 дугаар хуудасны татварын байгууллагын бүртгэлийг бөглүүлэх хэрэгтэй. Бууны албан татварын тухай хуулийн дагуу иргэд 2014 оны татвараа наймдугаар сарын 1-ний дотор төлсөн байх ёстой ажээ. Иймд иргэн, хуулийн этгээд товлосон хугацаанд цагдаагийн байгууллагад ирж, галт зэвсгээ тоолуулж, бүртгэлгүй буугаа бүртгэлжүүлээрэй. Та галт зэвсгээ бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсын галт зэвсгийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч, торгуулийн шийтгэл ногдуулна хэмээн албаны хүн мэдээллээ.  

                                                                                                                          Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top