Хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Нийслэлийн Засаг ;арга Э.Бат-Үүл Австри улсаас Монгол Улсад хавсран суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ирене Гинер Райхл болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хуурай хог хаягдал, цэвэрлэх байгууламжийн лаг, хүнсний, эмнэлгийн, үйлдвэрийн, газрын тосны гаралтай, газар тариалангийн хог хаягдлыг ашиглан өндөр температурын хийжүүлэх технологиор түлш, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж, Австри улстай хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтаар Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөлд тавих шаардлага, өнөөгийн хог хаягдлын менежментийн байдал, цаашид төлөвлөж байгаа шинэ үйл ажиллагаа, хотын дулаан болон цахилгааныг төв шугаманд оруулахаар төлөвлөж байгаа ажлын талаар санал солилцcон юм.

                                                                                                            Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top