Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр буюу 11 дүгээр сарын 4-ний өдөр нялх хүүхэд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Энэ дуудлагын дагуу цагдаагийнхан очиж шалгахад Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд оршин суух 1 настай хүүхэд тогоотой ус руу унаж түлэгдсэн байдалтай ирж, хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. М
өн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн нас барсан гэсэн дуудлагын дагуу очиход Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суудаг Б нь энэ сарын 3-ны өдөр хашааныхаа зэрлэгийг зулгааж байхдаа түлэгдэж тус эмнэлэгт эмчлүүлж байх хугацаандаа нас баржээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм. Ахуйн ослоос болж бэртэж гэмтэх, ялангуяа бага насны хүүхэд тогоотой ус руу унаж түлэгдэх тохиолдол их байна. Тиймээс ард иргэдийг бага насны хүүхдэд хандах анхаарлаа сулруулахгүй байхыг Цагдаагийн Ерөнхий газраас анхааруулж байна
Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )