31 алба хаагчид дэслэгч цол олголоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Өнөөдөр ЦЕГ-ын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдаж, Хууль зүйн сайдын тушаалаар офицер орон тоонд дадлагажихаар ажиллаж байсан 31-н алба хаагчдад дэслэгч цол олголоо. Энэ тушаалыг "Цагдаагийн албан тушаалын цол олгох журам" -ын 2-т заасныг үндэслэн ЦЕГ-ын даргын 2014 оны 380-р тушаалын дагуу гаргасан байна. Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02-р тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам" -ыг үндэслэн "Төрийн тусгай албан тушаалд ажиллах иргэний нөөцийн жагсаалт"-д бүртгэгдсэн 6-н алба хаагчийг туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилсон байна.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top