МХЕГ-аас нийслэлд 14 хоног, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгуудад найм хоногийн турш хяналт, шалгалт хийжээ. Энэхүү ажлын хүрээнд нийслэлд 10 иргэний 17 ширхэг тарваганы нойтон махыг хурааж авсан байна. Үүнийг ЗӨСҮТ-д шинжлүүлэн өгч, ариутгал халдваргүйтэл хийлгэн устгуулан, 2340 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна. Уг шалгалтаар “Ойн тухай” хуулийн 11 зөрчил, дутагдал илрүүлж газар дээр нь арилгуулж 3072.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 2686.6 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, барагдуулан, хууль бус үйлдэлдээ ашигласан долоон буу, гурван ширхэг загас барих тор, 275 ширхэг загас, 160 ширхэг тарваганы мах зэргийг хураан авчээ.
Энэ удаагийн шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчины улсын байцаагчид болон Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүдтэй хамтран явуулсан байна.
Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 1 )
Хураасан махаа зарах уу? Хэдээр зарах вэ?