Мянгат малчны малын хулгайн хэргийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Төв аймгийн Угтаалцайдам сумын малчин Ц, М, Б, Б нарын удаа дараа малын хулгай хийсэн хэргийн шүүх хурал маргааш болох гэж байна. Хурал тус сумын сум дундын шүүхэд нээлттэй болох юм байна. Шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.3 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан шүүгдэгч нарт холбогдох, иргэдийн олон тооны малыг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан хэрэгт холбогдуулаад байгаа юм байна. Малын хулгайд холбогдсон шүүгдэгч Ц нь мянгат малчин юм байна.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top