- 12:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Азийн элсний наадамд оролцох гэж байгаа сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвлэлийн хурал зараллаа. МҮСБХ-ноос тэднийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон талаар мэдээлэл өгөхөөр болжээ
- 9:00 Ус, орчны ариун цэвэр, эрүүл ахуйн 5 дахь удаагийн форум Чингис зочид буудлын хурлын зааланд эхэлнэ.
- 14:00 цагт Монгол дахь Европын Холбооны дипломат Төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд Монгол Улс дахь хүний эрхийн асуудлаар ХЭҮК-той уулзана.
Уулзалт Засгийн газрын XI байрны хурлын танхимд болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
- 11:10 цагт “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс Засгийн газар огцорсонтой холбогдуулан мэдээлэл өгнө.
-12:30 цагаас МЗХ-ноос энэ сарыг 16 настнуудын сар болгон зарлаж байна
- 13:00 цагт ҮХААЯ-ны хурлын танхимд. "Хонины үржлийн стратеги" сэдэвт чуулгантай. Манай улсад хамгийн олон тооны мал болох хонин сүргийн талаар баримтлах төрийн бодлого, эдийн засгийн ач холбогдол, экспорт, импорт, үржлийн стратегийг салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд хэлэлцэнэ.
- 10:00 цагт Төв аймгийн Угтаалцайдам суман дээр Сум дундын 23-р шүүхийн нээлттэй шүүх хуралдаан болно.
- 9:00 Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлд хэрэгжүүлж байгаа зарим авто замын ажил буюу Өлзийт хорооллоос шувуун фабрик чиглэл, Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн замын ажлын явцтай танилцангаа иргэдтэй уулзана. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ болон мэргэжлийн байгууллагын албаны хүмүүс оролцоно. Сэтгүүлчдэд зориулсан унаа Хангарьд ордны баруун талаас хөдлөнө.
Сэтгэгдэл ( 0 )