ЦЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Цэргийнхүүг ажлаас нь халсан байна. Учир нь ЦЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд Авлигын эсрэг долоо, 33 дугаар зүйлийг зөрчсөн нь тогтоогдсон аж. Мөн тэрбээр албан тушаалаа ашиглан албан үүргийн хүрээнд үл хамаарах асуудлаар бусад байгууллагад нөлөөлөхийг оролдсон байна. Б.Цэрэнхүү нь өөрийн захиргаанд байдаг албан тушаалтнуудад хууль бусаар нөлөөлөхийг завдсан хэмээн ЦЕГ-ынхан тогтоож, АТГ-т шилжүүлсэн гэнэ. Тиймээс АТГ-аас арга хэмжээ авах саналыг ЦЕГ-ын даргад хүргүүлсний дагуу ажлаас нь халахаар шийдвэрлэжээ.
Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Ш.Доржпалам, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Нямжав, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа И.Батчулуун нарыг чөлөөлөхөөр болсон аж. Ийнхүү Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатарыг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн даргаар ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганзоригийг томилжээ. Хурандаа Б.Цэргийнхүү, Ш.Доржпалам нарын оронд хэн нэгнийг томилоогүй байна.
Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 3 )
Hun bur huil shuuhiin umnu tegsh erhtei.Huilaa deedlen heregjuulj baigaad talarhal dewshuulj amjilt husie.
Tsagdaa uls toriin zolios boljee.darga nar ni zugeer l uls toriin utsan huuheldei bolj.dood tushaaltnuda shatrin nuudel shig halj soliod l suuhas uur yu hiij chaddag ym bol.
Halagdah cholooloh gedeg chini ur asudal bizde.Ymarch hudal medeelel bichdeg setguulch ym.ner owog undeslel gd shan zalahimaa.hunii ner hundtei holbootoi medellig sain nygtalj bmar ymda.