Өнөөдөр Намрын адаг сарын шинийн 15-ны дүйцэн өдөр. Энэ өдөр үйлдсэн буян тум бум үрждэг гэж үздэг. Олноороо цуглаж буян үйлдвээс тоолшгүй их буян болно гэж үзээд сүм хийдээр цуглаж буян номыг хичээнгүйлэн үйлдэж лам хуваргууд сургааль ном айлдаж сүсэгтэн олон маань, ерөөлийг хөгжөөж махан хоолыг цээрлэж цагаан хоол тэргүүтнийг зооголдог уламжлал буддын шашинтай улс орнуудад бий. Мөн энэ өдөр зул өргөх дээдийн дээд буян байдаг байна.
Зул өргөнө гэдэг тухайн улс орныхоо ёс заншил, ахуйн хэрэглээнээс шалтгаалаад өөр өөр байдаг ч утга мөн чанар нь ижил аж. Зул өргөснөөрөө хүний дотоод ертөнц саруулсаж мөн чанар нь тэлдэг гэж үздэг. Мөн зулын гал хүний билэг оюун, цөгц нь бие эрхтэнийг бэлэгддэг байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )