Б.Обама Бүгд найрамдах намтай хамтарна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

 Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын Сенатын танхимийн шинэ даргатай хамтран ажиллахаар боллоо.  Тэд хамтдаа америкчуудын сэтгэлийг гонсойлгож буй улс төрийн түгжрэлийг арилгана хэмээн амласан байна.

Дээд танхмийн шинэ удирдагч МакКоннелл үр дүнтэй ажиллаж хууль батална гэдгээ амласан бол Ерөнхийлөгч Барак Обама “Үлдсэн хоёр жилдээ Америкийн шинэ Конгресстэй аль болох үр дүнтэй хамтарч ажиллана” гэсэн мэдэгджээ.

Ерөнхийлөгч Барак Обама “Өөрчлөлтийг сонгосон америкчуудад хандан хэлэхэд би та нарыг сонс байна. Бид хамтарч ажиллах аргаа олж л таарна. Энэ бол ажилдаа анхаарх цаг юм” хэмээн хэлжээ. Гэвч тэрээр цагаачдыг албадан гаргахыг багасгах, хилийн аюулгүй байдлыг сайжруулах зэрэг сонгуулийн дараа болгож хойшлуулсан ажлуудаа үргэжлүүлэх болно хэмээн анхааруулсан байна.

Харин Бүгд найрамдах намын дарга МакКоннелл “Өнгөрсөн хэдэн жил Сенатийн танхим юу ч хийгээгүй. Бид сайн ажиллах болно, ялангуяа шинэ хуулиуд өргөн барьж батлах болно” гэжээ. Мөн худалдааны зөвшилцөл болон татварын шинэчлэлийн асуудлаар Барак Обаматай хамтарч ажиллана гэсэн юм.

Ерөнхийлөгч Барак Обама баасан гарагт Цагаан ордонд Ардчилсан болон Бүгд найрамдах намын удирдагчидтай уулзалт хийж, дараагийн ажлуудаа төлөвлөхөөр болсон байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top