Караокед гал гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгдөг ч амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Чингэлтэй”-н 13 дугаар гудамжийн “Дэнжийн 1000”-д байрлах “Оч бүрд” караокед өчигдөр гал гарчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын гал унтраах 10 дугаар анги иргэдийн өгсөн дуудлагын дагуу шуурхай очиж унтраасан байна. Гал гарсан шалтгаан нь одоогийн байдлаар тогтоогдоогүй байгаа аж. Албаныхны урьдчилсэн дүгнэлтээр караокед цахилгааны утаснаас болж гал гарсан байж магадгүй гэнэ.

Онцгой байдлын алба хаагчид хэлэхдээ “Манай иргэд өөрсдийн болгоомжгүй байдлаасаа үүдэн гал түймэрт амь нас, эд хөрөнгөө хохироох явдал зогсохгүй байна. Холбогдох байгууллагууд тогтмол үзлэг хийж, галын аюулаас урьдчилан сэргийлэх зааварчилгааг өгдөг ч хэрэгжихгүй байгаа нь өнөөдөр гал гарах шалтгаан болж байна” гэсэн юм.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top