Монгол, Орос хоёр улсын иргэд ирэх долоо хоногоос харилцан визгүй зорчихоор боллоо. Энэ шийдвэр 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн хэрэгжихээр боллоо. Хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээрийн 2014 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан юм.
Визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан байна. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )