Өчигдөр Лондон хотод олон мянган хүн багтай жагсаал хийлээ. Дэлхийн жагсаалын өдрөөр цугларсан жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас таван хүнийг баривчилсан байна.
Энэхүү жагсаалыг “Anonymous” интернэт бүлэглэл зохион байгуулсан бөгөөд капитализм болон дайныг эсэргүүцэгчид мөн палестиныг дэмжих хөдөлгөөнийхөн оролцсон хэмээн цагдаа нар мэдэгджээ. Ихэнх жагсагчид “Anonymous”-ийн билэг тэмдэг болох Гай Фаукесийн багийг өмссөн байжээ. Жагсагчдын дунд жүжигчин Руссел Брэнд болон алдарт загвар зохион бүтээгч Вивиене Уэствүүд байсныг Их Британы хэвлэлүүд онцолжээ.
Лхагва гаргийн шөнө эхэлсэн жагсаал үүр цайтал үргэлжилсэн бөгөөд Букингхэмийн ордон болон өөр хэд хэнд газарт түгжрэл үүсгэсэн байна. Жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдсон ч аюулгүй албаныхан зохицуулж чадсан гэж Лондонгийн цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
Лондон хотын цагдаа нар жил бүр 4500 гаруй жагсагчтай хэлэлцээ хийдэг бөгөөд эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх талаар тохирдог байна.
Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )