Цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөн хуурамч үйлдэл хийдэг этгээдийг барьжээ. Тэрээр Говь-Алтай аймгийн харьяат 25 настай Д.Хонгорзул гэгч бөгөөд өнгөрсөн шөнө буюу энэ сарын 5-6-нд шилжих шөнө үйлдэл дээрээ баригдсан аж. Д.Хонгорзул нь энэ оны наймдугаар сараас эхлэн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг өмсөн залилан хийдэг байсан аж. Шалгалтын үеэр иргэн Б-ээс цагдаагийн байгууллагад ажилд оруулна гэж сая төгрөг залилан авсан байсныг илрүүлжээ.
Иймээс иргэд шөнө оройн цагаар сэжигтэй этгээд таныг торгох, бичиг баримтаа үзүүлэхийг шаардвал цагдаагийн байгууллагад хандахыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 1 )
manai naiziin naiz nar n zamiin tsagdaa nar.shunu bolgon tsagdaa shig negniih n huvtsasiig umschihuud zamiin tsagdaa shig zam deer zogsoj mashinuudiig tsavchdag baij bilee...huurhun zantai zaluu ter naiziihaa huvtsasiig umsuud zam deer garhaaraa zan ntr n aimar bolchidhgiin abinlee kkk.TIrged tsagdaagiin ynemlehiig yzeh erhtei.tsagdaa nar yg duugyi yzyyleh erhtei.