Хэнтий аймгийн Онон голын савд автозамын ажил гүйцэтгэж байсан ажилчид Чингис хааны үеийн олон хүнийг нэг дор оршуулсан том чулуун бунхан олжээ. Бунханаас нэг эрэгтэй, 16 эмэгтэй хүний араг яс олдсон бөгөөд тэднийг олон мянган зоос, олон зуун алт, мөнгөн эдлэлийн хамт оршуулсан байсан байна. Эдгээр эмэгтэйчүүдийг хамт оршуулсан нь эрэгтэйн эхнэр, татварууд байсан гэх таамаг гаргажээ. Онгон хаана оршиж буйг нууцлах үүднээс эдгээр боолуудыг хөнөөсөн гэж үзэж байгаа аж.
"Чулуун бунхан ихээхэн гэмтсэн байсан нь 18-р зуунд Онон голын голдирол өөрчлөгдсөнтэй холбоотой. Бунханд олдсон араг ясанд хийсэн шинжилгээгээр эрэгтэй нь 60-75 насны хүн байсан бөгөөд 1215-1235 оны хооронд нас барсан" гэж тодорхойлжээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )
Д.Солонго tanaa eh survaljiig haanaas avsan be?