Хүүхдүүд эмэнд хордсон ”Монос”-ын хэрэг шүүхэд шилжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 07

 “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосон хэрэг гарсан. Энэ "Монос"-ын хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Үүнээс болж Г.Маралмаа, Н.Анунгоо, М.Сайн-Алдар,  Г.Төгөлдөр, П.Баасандорж,  Б.Тамир, Э.Мандах, П.Нандин-Эрдэнэ,  А.Хувьтөгөлдөр, А.Энэрэл,  Г.Цэгээн, М.Мэргэн,  Н.Онжил, Т.Анужин нарын 14-н нярай хүүхдүүд фенобарбиталын цочмог хордлого бүхий хөнгөн зэргээр, 2 нярай болох Э.Хулан, Т.Оюунцацрал нар фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргээр хордсон юм.

“Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нь 18001883 дугаарын утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэн Ч.Энхжаргал, Р.Эрдэнэсүрэн нарт буруу өгснөөс нярай Э.Хулангийн биед фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргийн хордлого, Э.Мандахын бие хөнгөн зэргээр цочмог хордсон. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaya(150.129.140.200) 2025 оны 03 сарын 13

enees bolood busad emiin sanguud ene emiig zarkuu bna.yadaj hyanalt tawiad tsuun heden emiin sangaar zaruulaachee.huuhdiin shar buuhgui hundereed bn shd.naad em chin nyarain sharlalt buulgah gol em sh dee ~X(

1  |  0
Top