Зөвшөөрөлгүй зурваст барьсан 10 обьектыг буулгана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 07

МХЕГ-аас Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтаар 8,2 сая төгрөгийн торгууль ногдуулж, зөвшөөрөлгүй 10 обьектыг буулгах, нүүлгэн шилжүүлэх шийд гаргасан байна. Мөн 40 гаруй ААНБ-ын газрын захирамжийг хүчингүй болгохоор болжээ.

Шалгалтанд нийт 108 аж ахуйн нэгж байгууллага, обьегтыг хамруулж, 78 ААНБ-д зөрчил арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

Шалгалтын явцад иргэн аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн уг зурваст гэр, хашаа, байшин, граж, агуулах зэрэг обьект барьдаг. Үүнээс болж шугам сүлжээний аюулгүй байдал, хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулж, засвар үйлчилгээ хийх нөхцөл боломжийг алдуулдаг гэдгийг МХЕГ-ын улсын байцаагч нар мэдэгдсэн. Мөн шугам сүлжээний аюулгүй байдал зөрчигдсөнөөс хэрэглэгч цахилгаан, дулаан, цэвэр усны хангамж удаан хугацаагаар тасрах, харилцаа холбооны тасралтгүй найдвартай ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлдэг байна.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(120.18.145.225) 2025 оны 03 сарын 13

Nuraah heregtei,duraaraa barisan buh barilgiig

1  |  0
шгнэ(183.177.101.146) 2025 оны 03 сарын 13

Миний байшинг нураалаа юу ккк. харах юмсан авига өгөөд л та нар нам болдог ш дэ

1  |  0
mandah(178.192.168.128) 2025 оны 03 сарын 13

ene bol hudlaa medee gedeg n shuud haragdaj baina.. tiim l yum bol yamar yamar kompaniig zogsooson gedgee todorhoi bichechee

1  |  0
болд(112.72.13.235) 2025 оны 03 сарын 13

чадахгүй байж худлаа сүр бадруулах юм

1  |  0
Top