Иргэдэд нөхөн олговор олгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл “Нөхөх олговор олгох тухай захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 8,9,11,28 дугаар хороо, Баянгол дүүргийн 23, 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлт хийж байгаа Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км авто  замын зурваст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар ба үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрыг нийт 28 иргэнд олгохоор боллоо.

Нөхөх олговорт шаардагдах 1 тэрбум 689 сая төгрөгийг Нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.133.155) 2025 оны 03 сарын 13

маш зөв бичсэн бүх сэтгэгдэлийг админ шалгаж байх хэрэгтэй. үнэхээр хэрэггүй зүйлийг устгах л хэрэгтэй. одоо бие биенийхээ харыг бус цагааныг нийтэлмээр л байна шүү. >:D<

1  |  0
Top